Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АСЕМ ЗОХИОН БАЙГУУЛСНААР 8-10 САЯ АМЕРИК ДОЛЛАР ҮЛДЛЭЭ

  admin 2016-07-18 11047

       Хамгийн түрүүнд онцлох мэдээлэл бол хоёр хоногийн арга хэмжээг монгол 18 сарын хугацаанд бэлтгэлээ. Нийт 21 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэхдээ зочид буудлын төлбөр, хоол унд, зугаалга, дурсгалын зүйлс худалдан авсан гээд монгол улсын эдийн засагт  8-10 сая америк доллар үлдэж байгаа тооцоо гарсан байна. Телевизийн шууд нэвтрүүлэг дэлхий даяар цацагдсан. АСЕМ-ын гишүүн орнууд бүгд авснаас гадна америкийн нэгдсэн улсын томоохон телевизүүд нэвтрүүлжээ. Шууд нэвтрүүлэг 1,5 тэрбум хүнд хүрсэн байна. АСЕМ-ын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын 600 гаруй сэтгүүлч, зураглаач иржээ. 11 дэхь удаагийн чуулганд 11 улсын төрийн тэргүүн, 23 орны ерөнхий сайд болон шадар сайд, 17 улс засгийн газрын гишүүн болон тусгай элч илгээжээ. Олон улсын байгууллагаас Европын холбоо болон асены удирдах албан тушаалтан оролцлоо. Үүнээс гурав дахь удаагаа манай оронд ирж байгаа ерөнхий сайд бол япон улсын засгийн газрын тэргүүн Шинзо Абэ. Нэг ерөнхий сайд ийм олон удаа ирсэн анхны тохиолдол гэж хэлж болохыг гадаад хэргийн сайд онцоллоо.

Төр засгийн тэргүүлэгчдийг дагалдан ирсэн зочдын тоо 5580-д хүрсэн байна. Манай улс 11 дэхь удаагийн асемын арга хэмжээнд онцгой анхаарсан. Бэлтгэл ажил ч сайн хийгджээ. 18 сар бэлтгэсэн арга хэмжээнээс тун сонирхолтой тоо гарч байна. Тухайлбал нийт 400 автомашинаар зочдод үйлчилжээ. Харин бензины асуудлыг монголын шатахуун импортлогч зарим компани бүрэн даажээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчид хоол хүнснээс эхлээд өөрсдийн брэндээр тусалсан байна. АСЕМ-ын хуралд гар бие оролцсон хүмүүсийн тоо 20 мянга хүрсэн бол сайн дураараа 1100 гаруй оюутан залуус ажилласан байна.

Зохион байгуулагчдын зүгээс хоёр талын уулзалт хийх боломжтой өрөө тасалгаа олноор бэлтгэснээс гадна найман гэр барьжээ. Хоёр талын албан ёсны уулзалт 61 байхаар тооцоолсон ч 100 хол давсан байна. Үүн дээр хоол болон зураг авахуулах үеэр, коридорт тааралдах зэрэг янз бүрийн байдлаар их гүрний удирдагчид уулзалт хийжээ. Хэн хэнтэй уулзсныг хэвлэлийн хуудаснаас харж болох юм.  АСЕМ-ын уулзалтыг зөвхөн дотооддоо бэлтгэсэнгүй. Гадын улс орнууд ч тусалсан байна. Тухайлбал урд хөрш болон европын холбоо зохион байгуулалт, сургалт, экспертийн дүгнэлт зэргээр тусалжээ. Харин бүгд найрамдах солонгос улс хамгаалалтын хэрэгсэл, цагдаагийн хяналтын тоног төхөөрөмж иж бүрнээр өгөх зэргээр дэмжлэг үзүүлсэн байна. Сургалтын хувьд

 

  • Үйлчилгээний ажилтан                       620
  • Зохион байгуулалтын менежер          50
  • Орчуулагч                                           17
  • Зочид буудлын ажилтан                     60
  • Сайн дурын ажилтан              1100
  • Цагдаа, онцгой байдлын                    500
  • Нийтдээ 4400 хүнийг гадаадад дотоодын сургалтад хамруулжээ.  Ийм том бүрэлдэхүүн ажиллаж хүний нөөц, чадавхийн хувьд том боломж гарч ирж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Одоо энэ боломж дээр тулгуурлан дараагийн арга хэмжээг хүлээн авахад том туршлага хуримтлагдаж байгааг гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн онцоллоо.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө