Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АСЕМ-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ 6 МЯНГА ГАРУЙ ЦАГДАА ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

  Ч.Доржбат 2016-07-14 2039

Ази Европын дээд хэмжээний 11 дэхь уулзалт маргааш албан ёсоор Улаанбаатар хотноо эхэлж  7 сарын 16-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад  Ази европын 50  гаруй орны төрийн тэргүүн нар  оролцож байгаа. Тэдний аюулгүй байдлыг цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байлдалд хамгаалан ажиллаж байна. Хуулийнхны хэллэгээр бол хотын төв хэсгээр 1-р зэргийн хамгаалалттай авсан . Тиймээс иргэдийг дээрхи хамгаалалтыг хүндэтгэн цагдаагийн алба хаагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Мөн Дараах замуудыг АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хаасан байгааг хэллээ.

Мөн орон нутгаас 570 гаруй цагдаагийн алба хаагчийг,  зочид төлөөлөгчдийн хамгаалалтад нэмэлтээр авчирсан байна. Цагдаагийн байгууллага өнгөрсөн оны 12-р сараас эхлэн тусгай хамгаалалтыг бэлтгэл төлөвлөгөөг хангаж эхэлсэн. Одоогоор бүх хамгаалалт төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө