Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улсын 29 дэхь Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдлоо

  admin 2016-07-09 2996

Ерөнхий сайд Эрдэнэбатын засгийн газар эдийн засгийн хүндэрлээс гарах их өр дарах амаргүй сорилт даван туулна.  Өнөөдрийн эдийн засаг ямар түвшинд  байгаа талаар үнэн бодит мэдээлэл олон нийтд хүргэх. Сонгуулийн өмнө хувцаа нэрээр тараасан 300,000 төгрөгийн эх үүсвэрийг тодорхой болгох, МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах  зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг гишүүд онцоллоо . Мөн хариуцлагатай төрийн менежментийг бий болгох, өрийн удирдлагаа хянах, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдэх зэрэг асуудлуудыг онцлон захилаа

Ингээд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад Эрдэнэбатыг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн 97,1 хувийн саналаар дэмжлээ . 29 дэхь Ерөнхий сайдаар томилогдсон Жаргалтулгын Эрдэнэбат нь

 

Монгол Улсын Ерөнхий сайд

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

-1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль

-1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр

-1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

-2002 – 2004 онд Удирдлагын академи

-2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

-1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч

-1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч

-2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

-2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

-2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

-2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга

-2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

-2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан

-2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

-2010 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи

 

Шинээр томилогдсон Ерөнхий сайд УИХ-ын чуулган  үг хэлсэн. Тэрээр  Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.

Өнөөдөр Монголын Бизнесийн орчин бүхэлдээ уналттай, зогсонги байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй нь үүд хаалгаа хааж тэр хэрээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого буурлаа. 2012 онд ажил хайсан хоёр хүний нэг нь ажилд орж байсан бол, одоо долоон хүний нэг нь чадан ядан ажлын байртай болж байна гэдгийг онцоллоо

 УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын тамгыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж өглөө. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг гэр өргөөндөө хүлээн авч уулзан Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүслээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө