Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Улс төрийн намуудад авлигын хэмжээ өндөр байгааг судалгаагаар тогтоожээ.

  Б.Уянга 2016-07-08 1695

Улс төрийн намууд авлигад өртөж үүнийгээ өөхшүүлдэг гэсэн дүгнэлт 2016 оны 17 дахь судалгааны дүнгээр гарчээ. Хамгийн их авлигад өртсөн 5 байгууллагын гуравт улс төрийн намууд, УИХ, ЗГ орсон байна.  Дээд түвшиний авлига гэж нэрлэгдэж байгаа энэ асуудлыг ил тод болгож судалсан учраас цаашид авах арга хэмжээгээ ч улам боловсронгуй болгох шаардлагатайг АТГ-ынхан үзэж байна. Хэдийгээр 2007 онд АТГ байгуулагдсанаар Авлигын хэрэг буурч байгаа боловч байгууллагын үйл ажиллагаанаас дээгүүр хэмжээний албан тушаал наймаалцах, хүн томилох, өндөр хэргэм зэрэг амлах байдлаар даамжирсныг албаныхан хэлж байна. Гэхдээ нөгөө талаар шилэн дансны хууль гарснаар авлигын эсрэг хамгийн үр дүнтэй санаачилга болсныг ч дурьдлаа.

Авилгыг мөнгө өгөх авах нэрээр ойлгодог байсан цаг ард хоцорсныг тэд хэлж байна.   Хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулах , эмнэлгийн дараалал авах гээд энгийн иргэдийн дунд ч мөлхөө байдлаар оршсоор байгаа авлигын асуудлыг халах боломжийг эрэлхийлнэ гэж мэдэгдсэн. Энгийн иргэдийн дунд ч өдөр тутам тохиолдож байгаа хээл хахуулийн хэмжээ өнгөрсөн онд 277 мянган төгрөг байсан бол энэ онд 336 мянган төгрөг болж өсчээ. Мөн хувийн хэвшил болон ТББ-д ажилладаг оролцогчид төрийн байгууллагын үйл ажиллагааг шударга бус гэж үзэх нь өндөр дүнтэй гарсан байна.

АТГ, азийн сантай хамтран Хамтдаа.мон цахим хуудсыг нээжээ. Иргэдэд авлигатай холбоотйо бүх төрлийн мэдээлэл өгөх, олон нийтийг соён гэгээрүүлэх ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор ашиглах юм байна. 

 
ТВ5 мэдээ: Улс төрийн намуудад авлигын хэмжээ өндөр байгааг су...

ТВ5 мэдээ: Улс төрийн намуудад авлигын хэмжээ өндөр байгааг судалгаагаар тогтоожээ #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Thursday, July 7, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө