Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хотын даргаар С.Батболд, НИТХ-ын даргаар Ц. Сандуй

  Б.Уянга 2016-07-07 934

          НИТХ-ын 7 дахь удаагийн анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж хурлыг Бат-үүл удирдан явууллаа. Үдээс өмнөх хуралдаанаар НИТХ-ын даргаар Сандуйг томилохыг төлөөлөгчид дэмжсэнээр тамга тэмдэгээ гардан авсан. Хуучин дарга Баттулгын хувьд НИХ-ыг парламентын дайтай авч явсан туршлагатай спикер гэдгийг Бат-үүл онцолсон.  Шинээр томилогдож байгаа Сандуйд ирэх 4 жилийн хугацаанд нийслэлтэй холбоотой асуудлыг шуурхай шийдэж ажлаа сайн гүйцэтгэхийг захилаа. Мөн шинэ даргатай холбоотой асуулт асуух боломжийг төлөөлөгчидөд олгосноор 60 тэрбумын бичлэгийн асуудал дахин сөхөгдсөн юм.

Хурлын үеэр багахан маргаан дагуулсан энэ асуудлыг шүүхгүй байхыг хүслээ. Хууль цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудлыг төлөөлөгчдийн дунд хаяж шүүх байгууллага шиг аяглаж байгаа нь зохимжгүй гэж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Амарбаясгалан хэлсэн. Харин үүний хариуд Бат-үүл төлөөлөгч МАН-ыханд хандан хатуухан үг хэллээ.

Үдээс өмнөх хуралдаанаар томилогдсон шинэ дарга Сандуй хурлыг үргэлжлүүлэн удирдсан. Үүний дараа УБ хотын захирагч буюу НЗД-ыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. МАН-аас санал оруулж ирсэнчлэн Сундуйн Батболдыг хотын даргаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.  1990 оноос хойш анх удаа төлөөлөгч биш хүн хотын дарга болж байгааг Баттулга хэлэхэд төлөөлөгч биш гээд гадуурахгүй байхыг шинэ удирдлага хүслээ. Хотын хөгжлийн төлөө 4 жил тасралтгүй ажиллана гэдгээ илэрхийллээ.

Анхдугаар чуулганы хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгосон. 11 тэргүүлэгч байхаар тогтоол гарсан ч МАН-аас 9, Ардчилсан намаас 3 төлөөлөгчтэй байхаар Ардчилсан нам горимын санал гаргасан боловч олонхийн саналаар дэмжлэг авсангүй, 9:2 гэсэн харьцаатай байхаар шийдвэрлэлээ.  МАН НИТХ дахь есөн тэргүүлэгч гишүүнийг тодруулсан ч Ардчилсан нам хоёр тэргүүлэгчийн нэрийг мэдүүлэхээс татгалзлаа

 
ТВ5 мэдээ: Хотын даргаар С.Батболд, НИТХ-ын даргаар Ц.Сандуй н...

ТВ5 мэдээ: Хотын даргаар С.Батболд, НИТХ-ын даргаар Ц.Сандуй нар томилогдлоо #цагхөтөлбөр

Posted by TV5 Mongolia on Wednesday, July 6, 2016

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө