Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АН-ын дараагийн дарга хэн бэ?

  admin 2016-07-04 745

 Албан тушаалаасаа огцрох болсноо амаараа мэдэгдсэн Энхболдын үгийг шинэчлэлэлийн түр хорооныхон албан ёсных болгохыг шаардаж байна.  Сонгуулийн дараанаас үйл ажиллагаа нь эрчимжсэн АН-ыг шинэчлэх түр хорооныхон 48 цагийн дотор ҮЗХ-г хуралдуулж намын их хурлыг 8 сарын 15-ны дотор багтаан хуралдуулахыг шаардлаа. Намын даргад юуны түрүүнд сонгуульд амжилттай оролцож ялалт байгуулсан нэгэн байх ёстой гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол УИХ-аас гадуур энэ шинэчлэл өөрчлөлт явах ёстой гэх нь ч байна. Ямартаа ч сонгуульд ялалт байгуулж чадсанаар нь эрэмбэлвэл дараах гишүүдийг намын даргад нэр дэвшүүлж мэдэхээр байгаа юм.  

Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд гээд голлох 2 салбарыг толгойлж байсан Лу. Болдыг намын даргад тохирох хүн хэмээн хамгийн эхэнд таамаглаж байна.  Нам дотроо нэр хүндтэй олон улсад нүүр тахладаг төрийн түшээ хэмээн түүнийг онцолж нэрлэжээ.  Сонгуульд ялалт байгуулсан 9 хүний нэгээр тодорсон С. Эрдэнийн хувьд ч намын гол хүний нэг чансаатай улс төрч гэж намын нөхөд нь үзэж байна.  Удаах байранд хотын мэр , улсын баатрын нэр дуулдаж АН-ыг удирдаж чадах улс төрчийн нэгээр нэрлэжээ.  Нийслэлийн өнгө төрх хэрхэн өөрчлөгдсөнтэй холбогдуулж шинэчлэлийг хийж чадах хүн гэж үзэж байгаа юм байна. Нам дагасан эдийн засгийн бүлэглэл, ёс зүйгүй гишүүдийг нэг эгнээнд нэгтгэж чадах хүн ч гэж харж байгаа юм.  Ан-ын даргын суудалд тохирох эрхмийн нэрс дунд Д.Эрдэнэбат толгой цохиж явна. АН-ын генсек, УИХ дахь бүлгийн дарга , гурван ч сонгуульд намдаа ялалт авчирч байсан түүнийг байх ёстой хүний нэг гэж намын нөхөд нь үзэж байна.  Мөн Алтангадас фракц ҮЗХ-ны дийлэнх гишүүдээс бүрддэг учраас Санжмятавыг дараагийн даргад томилох боловуу гэсэн фракцын нөхдийнх нь хүсэл ч байна. Ийнхүү АН-ын дараагийн даргад тохирогсдын хувьд Амаржаргалын нэр сүүл мушгин орж ирж байна. Намын дотоод шинэчлэлд дурамжхан байдаг тэрээр эрс шинэчлэлийг хийж чадах хүн гэж зарим хэсэг нь харж байна. Энэ мэтчилэн нэрс хөвөрсөөр Тэмүүжин, Гантөмөр, Батчимэг нарын гишүүдээр үргэлжилж шинэчлэлийг залуус ч хийж чадна гэж үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө