Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД БИШ БАЙНА

  admin 2016-06-21 588

2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад мониторинг хийж байгаа Шударга өрсөлдөөн иргэний нийгмийн хяналт сүлжээнээс  мэдэгдэл хийлээ. УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хяналт тавихад Сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод биш, телевизүүд тэгш, тэнцвэртэй мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байдал ажиглагджээ.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байхыг хуулинд заасан. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхлэсэн өдрөөс ажиглалт хийхэд хууль бус сурталчилгаа хийх нь ажиглагдаагүй боловч сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл хаалттай байгааг ажиглагчид хэлж байна. Нийслэлийн тойргуудад ажиллаж байгаа нам, нэр дэвшигчдийн штаб, ухуулах байруудын 98 хувь нь тодорхой үндэслэлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Санал тоолох машинуудыг бэлтгэх, баталгаажуулан гэрчилгээжүүлэх үйл ажиллагаанд СЕХ-оос баталсан хуваарийн дагуу нам, эвсэл, ТББ-ын төлөөллүүдийг оролцуулж эхлээд байна. Ажиглагчдын хувьд энэ хуваарийн дагуу энэ сарын 18-нд тестийн тавил боловсруулан төхөөрөмжүүдээс санамсаргүй аргаар түүвэрлэн туршилт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Харин нэр дэвшигч тус бүрд өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэхээр туршилт хийхээр болсон байна.

Сонгуулийн үйл явцыг ажиглахад телевизүүд тэгш, тэнцвэртэй мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байгааг онцоллоо. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх өдрүүдэд хийсэн судалгаагаар 5 телевизэд мониторинг хийснээс 36 цаг 21 минут 46 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байсан байна. Үүнээс АН-ын сурталчилгаа 53 хувь, МАН-ынх 31 хувийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл зарим телевизүүдэд 22 хувь байгааг хэллээ. Харин албан ёсны сурталчилгаа эхэлснээс гурав хоногийн дотор 5 телевизийн 268 цаг 43 минут 20 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 39 цаг 38 мин 44 сек нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ. Мөн сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш эерэг өнгө аястай мэдээлэл өссөн байна. Төвийг сахисан мэдэээлэл буурч эерэг хандлагатай мэдээлэл 15-46 хувиар өссөн гэдгийг хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө