Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрүүл мэндийн сайдын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ

  admin 2016-06-21 483

Эрүүл мэндийн салбарт ямар нэгэн асуудал гархад сайдын суудал хоосон байгаа нь давхар байнга сөхөгдсөөр байгаа юм. Мэдээж өвчтөн эмчийг нэг минут ч өвдөөд хүлээх боломжгүй хүний эрүүл мэнд амв настай шууд холбогддог салбар бол эрүүл мэнд. Энэ ч утгаараа салбар сайдгүй байна гэдэг эвлэрэх зүйл бишээ. Тийм ч болоод Шийлэгдамба сайдыг ажлаа өгөх хүсэлтээ ерөнхий сайдад илгээсний дараа үүрэг гүйцэтгэгчээр шадар сайд Оюунбаатарыг томилсон. Гэхдээ тэрээр Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн гэсэн хоёр албыг давхар хашдаг. Дээр нь хууль мэргэжилтэй сайд гурав дахь албан тушаалыг давхар гүйцэтгэх нь хүрэлцээ муутай, дан сайд шиг жин тан ажиллах боломжгүй. Гэхдээ сайдын эзгүйгээс ажил салгардсан, суларсан зүйл байхгүй гэдгийг үүрэг гүйцэтгэгч Оюунбаатар болон бусад албан тушаалтнууд нь хэлдэг. Гэсэн хэдий ч тасрахгүй шүүмжлэлд өртөж байгаа Ерөнхий сайд энэ асуудлыг тун удахгүй цэгцлэнэ гэдгээ өнөөдөр хэллээ.

 

Одоо бол Оюунбаатар сайд үүрэг гүйцэтгэж байна. Энэ салбарт сайдаа тавих квоттой Шударг ёс эвслийнхэн энэ хэвээр нь Оюунбаатарыг жинхэлж, харин шадар сайдад МАХН-ын дарга ЭНхбаярыг томилуулах хүсэлтэй байгаа юм. Гэвч Ерөнхий сайдын АТГ-т илгээсэн бичгийн хариуд Энхбаяр даргыг төрийн албан тушаалд тавихад ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн хариу илгээсэн. Энэ нь гацаа үүсгэж, ерөнхий сайд ч мухардалд ороод байгаа юм. Гэхдээ тун удахгүй энэ асуудалд ерөнхий сайд цэг тавьж, салбарыг сайдтай болгоно гэлээ.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө