Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Х.Нямбаатар: Үндсэн хуультай зэрэгцүүлж Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих эсэхийг ард нийтээс асуух боломжгүй

  М.Ариунжаргал 2019-09-10 201

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ЗАРДЛЫГ 15 ТЭРБУМ БОЛГОН БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ МАН-ЫН БҮЛЭГ ҮЗЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг солих асуудлыг нэг биш удаа хөндөж байсан. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гадны эрдэмтэд авч ирж, мэтгэлцээн явуулж байсан удаатай. Харин одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах болсон энэ үед ерөнхийлөгчийн засаглал болоод парламентын засаглалыг иргэдээр сонгуулна гэх санал гаргасан. Тэгвэл энэ нь хуулийн хүрээнд боломжгүй зүйл гэдгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга хэлж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын  62 гишүүний өргөн барьсан төсөлд Ардчилсан нам болоод ерөнхийлөгчийн тодорхой саналууд туссан. Улмаар Улсын их хурлаар нэг хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж 57 гишүүний саналын босгыг давсан 34 зүйл заалтыг иргэдээрээ батлуулахаар болсон. Гэвч хэлэлцүүлгийн шатанд ерөнхийлөгч болоод Ардчилсан нам  саналаа татах асуудлыг огт хөндөөгүй. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлэг бүрэн дуусч батлах үе шат дээр саналаа татна гэж байгаа нь улс төр хийж байгаа хэргээс гадна хуулийн хүрээнд мөн боломжгүй зүйл гэлээ.

Эцэг хуулийг батлах ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30, 31-нд явуулах урьдчилсан тов гарсан. Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээс 10-р сарын 19,20-ны өдрүүдэд санал авахаар төлөвлөөд байгаа. Санал асуулгын зардалд 29 тэрбум төгрөг шаардлагатай гэж СЕХ урьдчилсан тооцоо гаргасан бол эрх баригч намын бүлэг 15 тэрбум төгрөгт багтаах шийдвэр гаргажээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө