Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд зориулсан төрөх ор гардууллаа

  Б.Уянга 2019-08-26 364

2015 онд Монгол улс Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон. Тиймээс дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд хүн төвтэй хөгжилд хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас , нөхөн үржихүйн насны болон настнуудыг бүгдийг хамруулахыг зорьж байгаа юм.  2017 онд батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн зорилтыг биелүүлэх үүднээс ДЭМБ-ийн дэмжлэгээр ЭХЭМҮТ болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хөгжлийн бэрхшээлтэй эхийн амаржих орыг гардуулан өглөө.

1962 оноос хойш ДЭМБ мандатынхаа хүрээнд Монгол улсад эх нялхасын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад хамтран ажилласаар ирсэн.  2014 онд нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлснээр 2016 оноос хойш УБ хотын нярайн эндэгдэл буурч нэг оронтой тоо руу шилжсэн. Энэ мэтчилэн ДЭМБ-аас манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зүйлсээр бодитой тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.

Сергей Диордица ДЭМБ-ын суурин төлөөлөгч:

 Өнөөдрийн өгч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ор айхтар үнэ өртөгтэй зүйл биш хэдий ч зайлшгүй байх ёстой зүйл юм.  Хөгжлийн бэрхшээлтэй эхийг эсэн мэнд амаржиж хүүхдээ найдвартай аюулгүй төрөхөд энэ ор ач тусаа өгнө гэж найдаж байна. Цаашдаа бид аймгийн төрөх эмнэлгийн тасгуудыг энэ төрлийн оруудаар хангах бодлого барин ажиллах болно.

Нярайн эндэгдэл 100 мянган төрөлтөд 199 байсан бол 2015 онд энэ тоог 30 болгон бууруулж чаджээ. Гэвч  2016 оноос 100 мянган төрөлтөд 48 болон өссөн байна. Харин өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарынхан дээрх үзүүлэлтийг 50 хувиар бууруулж 2030 он гэхэддахин 50 хувиар буулгах зорилт тавин ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө