Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Агаарын шоу үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцууд "Чингис хаан" ОУНБ-д газардлаа

  Д.Отгонсүрэн 2019-08-26 1261

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өнөөдөр газардлаа.

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр 12:00-14:00 цагт Хүй 7 худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын Баатрууд баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байсан байна.

Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө