Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 12-нд дахин товлолоо

  Д.Отгонсүрэн 2019-07-23 704

Өнөөдөр үдээс хойш 14.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 12 хүртэл хойшиллоо. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.

Б.Хурцад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тогтоосон юм. ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, ШШГЕГ-ын хоёр ажилтан зэрэг нийт есөн хүнийг шалгасан.

Тэднийг Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 251 дүгээр зүйл "эрүү шүүлт тулгах" гэсэн хоёр зүйл ангиар буруутган ял төлөвлөсөн байна. Эрүүгийн хуулийн 133.1 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих, 251.1 нь албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан тул, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулжээ.

Гэвч шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзасан тул шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлуулсан байна. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 12-ны 09.00 цагт дахин товложээ. Өнөөдөр болсон шүүх хуралдаанд С.Зориг агсны хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат оролцсон гэх мэдээлэл байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө