Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хан-Уул дүүргээс АПУ компани хүртэлх авто замыг маргааш нээнэ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-07-16 444

Хан-Уул дүүргийн 2-р хороо хивсний үйлдвэрийн арын замд нүхэн гарцны ажил хийгдэж байна. Цаг агаарын байдалтай холбоотойгоор замын ажил удааширж, төлөвлөсөн хугацаанд тус чиглэлийн замыг нээх боломжгүй болсон байна. Иймд иргэдийг өөр чиглэлийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүслээ.

Нүхэн гарцны ажилтай холбоотойгоор 7-р сарын 13-аас 16-ныг хүртэл Хан-Уул дүүргээс АПУ компани хүртэлх авто замыг түр хугацаанд хаахаар болсон.

Бүтээн байгууллатын ажил өнөөдөр дуусч замыг нээх байсан ч үргэлжлэн орж байгаа борооны улмаас ажил саатаж, төлөвлөсөн хугацаанд авто замыг нээх боломжгүй байдалд хүрсэн байна.

Иргэдийн хувьд Дунд голын гудамж болон зайсан чиглэлийн авто замыг сонгож хөдөлгөөнд оролцох боломжтой. Мөн авто замыг хэсэгчлэн хаасантай холбоотойгоор авто замын хөдөлгөөний ачаалал бусад чиглэлийн автозамуудад нэмэгдэж байгаа учир яаралтай замыг нээнэ гэдгийг холбогдох ХУД-ийн ЗЦХ-ээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө