Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг шагналаа

  Г.Бадамлянхуа 2019-06-18 458

Афганистанд явагдаж байгаа Умард атлантын гэрээний байгууллагын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцохоор 9-р ээлжний алба хаагчид өнгөрсөн оны 12-р сард Исламын Бүгд Найрамдах Афганистан улсыг зорьсон. Зургаан сарын хугацаанд үүргээ гүйцэтгээд ирсэн эдгээр алба хаагч эх орондоо энэ сарын 15-нд ирсэн юм.

Халдлага дайралт ихтэй, цагийн байдал хүнд хэцүү цагт манай улсын цэргийн баг аюулгүй байдлыг хангаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлснийг салбарынхан сайшаан магтаж байна. Бие бүрэлдэхүүнийг өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд шагнаж, урамшууллаа.

ЗХ-ий 330-р ангийн салааны захирагчийн орлогч, сургагч ахлагч З. Эрхэмбаярыг “Цэргийн гавъяаны одон”-оор, ЗХ-ний 120-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б. Даваа-Очир, ЗХ-ий 284-р ангийн барзүйн хөдөлгөөнт тасгийн дарга, хошууч Б. Хулангоо, тус ангийн механик жолооч ахлах ахлагч Ц. Нэргүй нарын алба хаагчдыг Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медаль, Хүндэт жуух бичиг, Дайчин алдар медалиар тус тус шагналаа.  Зарим алба хаагчийг эх орны төлөө, дайчин алдар медалиар, Афганистанд энхий төлөө тэмдгээр шагнасан юм.

Афганистаныг зорьсон бие бүрэлдэхүүнд манай улсаас анх удаа эмэгтэй алба хаагчид оролцжээ.

Монгол улсын цэргийн багийн 9-р ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлж чадсаныг энэ үеэр сайшаан магтаж байсан юм. Нийт 120-иод цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө