Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Г.Батхүү агсны цуснаас согтууруулах ундааны зүйл илэрсэн ч гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

  М.Ариунжаргал 2019-06-18 2017

Одоогоос нэг сарын өмнө Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Түүнийг гадны нөлөөтэй нас барсан хэмээн ардчилсан намын гишүүд үзэж УИХ дахь ардчилсан намын зөвлөлөөс олон улсын парламентын холбооны хүний эрхийн хороонд өргөдөл гаргаад байгаа. Тэгвэл тухайн өдөр төрийн ордонд УИХ ын гишүүд албан өрөөндөө архидаж улмаар хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн гэж МУ ын ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ асуудалтай холбоотой талийгаачтай хамт УИХ ын гишүүн Ч, С, Н зэрэг гишүүд архидсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарах болсон.

УИХ- ын гишүүн Н.Номтойбаярын зүгээс согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглээгүй задлах төдийд ёслоод өнгөрсөн гэж мэдэгдэж байсан. Харин УИХ ын гишүүн С.Чинзориг Чойжилсүрэн нарын тухайд согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй хэмээн мэдэгдсэн юм. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт талийгаачийн задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээр талийгаачийн цуснаас согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр илэрснээс гадна хүчтэй доргилтын улмаас баруун тархинд цус харваж нас барсан хэмээн тогтоожээ. Мөн талийгаачийн өндрөөс унасан байдалд дүн шинжилгээ хийхэд гадны нөлөөтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг ар гэрт нь танилцуулсан гэх мэдээлэл байгаа юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө