Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шүүгчдийг өндөр нарийвчлалаар сонгох хариуцлагын зөвлөлтэй болох асуулыг үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгажээ

  М.Ариунжаргал 2019-06-18 280

Сөрөг хүчин болоод улс төрийн намуудын зүгээс эрх баригчид өөр хоорондоо талцсан өнөөгийн нөхцөлд эцэг хуулийг өөрчлөх нь эрсдэлтэй гэж шүүмжилсэн.  Харин үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа чухал хариуцлагатай цаг үед  улстөржилтөөс холдуулах ёстой гэдгийг УИХ-ын дарга  илэрхийлж байгаа юм. Бүлэггүй болсон АН-ын зөвлөл ҮХ-ийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлж, өнөөдрийн хуралдаанд суусангүй.

Харин УИХ-ын даргын зүгээс АН-ыг эрх барьж байх үед боловсруулсан төслийг өөрчлөлгүй, өөрсдийнх нь ярьж байсан бүх үзэл санаа хэвээрээ байгаа тул үүнээсээ ухрахгүй байх гэдгийг санууллаа. 

ҮХ-ийн өөрчлөлтөөр шударга шүүхийг бий болгох асуудлыг зарим гишүүд чухалчилж байлаа. Өнөөгийн шүүхийн тогтолцоонд шүүгчид Ерөнхийлөгч болон ШЕЗ-ийн саналаар солигдон томилогдож байгаа. Тиймээс гишүүдийн зүгээс Шүүгчидтэй холбоотой асуудлыг төсөлд ямар хэлбэрээр оруулж ирснийг тодруулаад хуулинд захирагддаг шүүгчид цөөрч байгааг онцолсон юм.

ҮХ-ийн өөрчлөлт чухал боловч  хуулиа хэрхэн дагаж мөрдөх вэ гэдгийг цаг хугацаа харуулах юм. Одоогийн ҮХ-ийн парламентийн үйл ажиллагаа зохицуулсан олон заалт байгаа ч, үүнийг дагаж мөрдөхгүй байна хэмээн шүүмжлэл хөвөрдөг. Тиймээс хариуцлагаа чангатгах ёстой гэдгийг гишүүд  сануулж байлаа. Ийнхүү үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг уих аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө