Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгодог болно

  М.Ариунжаргал 2019-06-14 483

1992 онд эцэг хуулиа баталсан Монгол улс 20 орчим жилийн дараа өөрчлөлт оруулахаар парламентаараа хэлэлцэж эхэллээ. Энэ удаад дөрвөн бүлэг өөрчлөлт оруулахаас засаглалын тогтолцоог бэхжүүлэхийн тулд ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, танхимын сайд нараа өөрөө чөлөөлж огцруулдаг байхаар тусгасан.

Учир нь манай улс парламентын тогтолцоонд шилжсэн 30 орчим жилийн хугацаанд 300 гаруй сайд төрөн гарчээ. Энэ нь засгийн газрыг огцруулах саналын босго бага байсантай холбоотой тул нэг талаас засаглалыг бэхжүүлэх нөгөө талаас ерөнхий сайдын хариуцлагыг нэмэх заалт оруулсан гэлээ. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн насны хязгаарыг 55 болгосон.Энэ нь хөдөлмөрийн тухай хуулиар эмэгтэй хүн 55 настайд тэтгэвэрт гардаг манай улсад жендерийн тэгш байдлыг алдагдуулах заалт гэж зарим гишүүд шүүмжилж байгаа.Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиг эрх хязгаарлагдах талтай тул энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад эргэж нягтлах хэрэгэтэйг хэлж байна. 

Гишүүдийн зүгээс өргөн барьсан төсөлд шүүмжлэлтэй хандаж байсан ч хэлэлцүүлгийн шатанд засаж сайжруулах хэрэгтэйг онцлоод УИХ аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө