Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Украины иргэд 2 жилийн өмнөөс ЕХ-ны орнуудад визгүй зорчиж эхэлжээ

  Б.Оюун 2019-06-12 634

Украин улс одоогоос 2 жилийн өмнөөс ЕХ-ны улс орнууд руу харилцан визгүй зорчих журмыг нэвтрүүлжээ. Хэдийгээр Украины иргэдийн хувьд ихээхэн боломж бололцоо нээж өгсөн энэхүү шийдвэрийг Украины өмнөх ерөнхийлөгч Пётр Порошенко өөрийнх нь засгийн газрын ач гавьяа мэт ярьдаг ч энэ нь хэд хэдэн засгийн газар, ерөнхийлөгч дамнан яригдаж, олон жилийн хүчин чармайлтын дүнд гарсан шийдвэр гэдгийг өнөөдөр тэмдэглэж байна.

2017 оны 6-р сарын 11-нээс эхлэн Украины иргэд ЕХ-ны улс орнууд руу визгүй зорчих журам нэвтэрч, хоёр жилийн өмнөөс энэхүү журмыг дагаж мөрдөж иржээ. Украины хувьд түүхэн гэж хэлж болох энэхүү томоохон хэлцлийн ачаар энэ улсын 9,2 сая иргэн өнгөрсөн хугацаанд биометрийн паспортоороо хилийн дээс алхаж, тэднээс 3 сая гаруй иргэн визгүйгээр зорчжээ.

Украины бараг 1 сая гаруй иргэн ЕХ-ны орнууд руу агаарын хөлгөөр зорчсон бол газраар, машин тэрэг, галт тэргээр мөн зорчжээ. Украины хилчдийн өгч байгаа мэдээллээр Польштой залгаа улсынх нь хилээр өнгөрсөн хугацаанд 350 мянган хүн зорчсон бол Румын болон Унгарын хилээр ойролцоогоор 245 мянган хүн, Словактай залгаа хилээр 226 мянган хүн гадагшаа, Европын орнууд руу зорчжээ.

Өнгөрсөн хугацаанд Украин-ЕХ-ны улс орнуудын хооронд визгүй зорчих журам нэвтэрснээс хойшхи эхний нэг жилд 560 мянган иргэн гадагшаа зорчсон бол сүүлийн нэг жилд энэ тоо 2 сая 350 мянган болж бараг 4,2 дахин нэмэгдсэн байна.

Украины ерөнхийлөгч асан Петр Порошенко 2014 онд Майданы бослого тэмцлийн дараа ЕХ-той харилцаагаа сайжруулж, улсынхаа иргэдийг ЕХ-ны орнууд руу визгүй зорчуулах амлалт өгч байжээ. Улмаар 2017 оны 5-р сарын 11-нд ЕХ-ны зөвлөл Украины иргэдэд богино хугацаанд, тодруулбал 1 сарын хугацаагаар Европын орнууд руу визгүй зорчих зөвшөөрөл олгосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө