Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн ордныг шинэчлэх ажлыг Засгийн газарт танилцуулна

  М.Ариунжаргал 2019-05-25 1402

Үе үеийн парламентын гишүүд төрийн ордноо шинэчлэхээр ярьдаг ч өнөөдрийг хүртэл ажил болоогүй байгаа. 2008 онд төрийн ордны барилга газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй гэхээс эхлээд мэргэжлийн хяналтын олон дүгнэлтүүд ар араасаа гарсан байдаг байна. Гэвч дүгнэлт гарсан цагаас хойш арав гаран жилийн хугацаанд зургаан Засгийн газар дамжин яригдсан энэ асуудлаар өнөөгийн засгийн газарч удахгүй хуралдана гэнэ.

Анх баригдахдаа намаг ихтэй газар баригдсан гэгддэг төрийн ордны зарим хэсэгт нуралт үүссэн удаа бий. Тиймээс засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга төрийн ордныг шинэчлэх ажлыг засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ хэллээ. 

Мэргэжлийн хяналтын дүгнэлтэд төрийн ордны 1951,1961 онуудад өргөтгөсөн барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй, ялангуяа 1961 оны өргөтгөл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын шаардлагыг хангахгүй гэж үзжээ. Тиймээс хэзээ мөдгүй нурах дөхсөн гэгддэг төрийн ордны асуудлаар засгийн газар хуралдах нь тодорхой боллоо. Үүнээс гадна УИХ ын гишүүн асан Батхүү төрийн ордонд зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний нас барсан газарт хяналтын камер байхгүй байсан нь олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл төрийн тусгай объектод ердөө 2-3 хяналтын камер ажилладаг гэдгийг хэлж байна. Учир нь гишүүдийн зүгээс тагнаж чагнах гэлээ хэмээн хардаж камержуулах ажлыг эсэргүүцдэг гэнэ. 

Төрийн ордныг шинээр барих асуудал яригдах бүрт байршлын маргаан давхар гардаг. Тухайлбал их тэнгэрийн аманд шинэ ордон барина гэгдэж байсан бол нийслэлийн сонгино хайрхан дүүрэг Баянхошуунд барих нь зүйтэй гэж олон нийтийн зүгээс ч үзэж байсан удаатай. Харин барилгын асуудлаас урьтаад камержуулах ажлыг хөндөнө гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө