Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ татварын багц хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

  М.Ариунжаргал 2019-05-24 535

Ерөнхийлөгчийн зүгээс татварын багц хуульд бүхэлд нь хориг тавихдаа ААН- үүдийг ялгаварлан гадуурхсан, өмчийн эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдах заалтууд орсон гэж үзсэн. Мөн татварын байцаагчдад давуу эрх олгохоос гадна Оюутолгой тэргүүтэй томоохон компаниудаас авах татварыг бууруулж, банкуудад татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалт орсон гэж үзэж байгаа юм. Харин татварын хуулиар үндэстэн дамнасан корпорацуудын төлөх татварыг бүрэн авдаг байхаар зохицуулсан гэдгээ сангийн сайд онцолсон юм.

Ийнхүү татварын багц хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж нийт гишүүдийн 64,1 хувь үзлээ.

Татварын багц хууль төлөөллийг газрыг бүртгэж авна гэдэг заалт гишүүдийн дунд маргаан үүсгэсэн юм. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын орлогын албан татварыг таван хувь болгож байгаа заалтыг шүүмжиллээ

 Үндэстэн дамнасан корпорацуудын төлөөллийн газрыг монгол улсад татвар төлөгчөөр бүртгэж авч байгаа нь чангалж байгаа зохицуулалт гэдгийг ажлын хэсэг онцолсон юм. Учир нь төлөөллийн газар нь манай улсын компаниудтай ижил татварын тайлан гаргаж, борлуулалтын орлогоос зардлаа хасаж ашгаасаа 10-25 хувийн татвар төлөхөөр  зохицуулжээ. Ийнхүү Ийнхүү татварын багц хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж нийт гишүүдийн 64,1 хувь үзсэнээр татварын багц хуулийн төсөл хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр боллоо. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө