Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ж. Мөнхбат: УИХ-ын гишүүд босч, сууж үг хэллээ гээд дэг сайжрахгүй

  М.Ариунжаргал 2019-05-21 796

УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль 2007 онд батлагдсанаас хойш 140 гаруй удаа дэгээ шинэчилсэн байдаг байна. Хамгийн сүүлд гишүүдийн ирцийг сайжруулж, хүний өмнөөс санал өгөх замаар төгөлдөр хуур тоглодог гэх асуудлыг цэгцлэх үүднээс хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болсон.

Тэгвэл УИХ ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй зарим гишүүд чуулганы дэгийн тухай хуулийн 49 хувьд нь өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулжээ. Уг төсөлд гишүүд үг хэлэхдээ долоо хоногийн өмнө цахимаар саналаа хүргүүлэхээс эхлээд индэр дээр гарч үг хэлнэ гэх зэрэг заалтууд нь шүүмжлэл дагууллаа .

Хууль санаачлагч гишүүдийн тухайд олон улсын парламентын туршлагыг нарийн судалсны үндсэн дээр төслөө боловсруулсан гэж байгаа. Гэвч 76 гишүүнтэй парламентыг, 200-500 гишүүнтэй хоёр танхимтай парламентын дэгтэй харьцуулж байгаа нь хэтэрхий нарийн зохицуулалт болж байгааг зарим гишүүд анхааруулж, хуулийн төслийг дэмжихгүй гэдэгээ хэллээ. 
 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын санаачилсан дэгийн хуульд анхдугаар хуралдаанд өөрчлөлт оруулахаас эхлээд олон зохицуулалтууд орсон. Гэвч хуулийн төслийг сайтар судлах хэрэгтэй гэж төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд үзсэнээр төсөл дэмжигдсэнгүй. Хуулийн төслийг дэмжээгүй саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө