Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Н.Номтойбаяр: Талийгаачтай уулзах үед биеийн байдал нь тааруу харагдахаас гадна ах нь эмчилгээ хийлгэж байна гэсэн

  М.Ариунжаргал 2019-05-20 6627

АН-ын дэд даргаар ажиллаж байсан талийгаач Г.Батхүү агсныг нас барахынхаа өмнө хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан" гэх мэдээлэл байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Авто болон мото спортоор хичээллэгч тамирчдын цол зэргийн асуудлыг Г.Батхүү талийгаачаар ахлуулсан зөвлөл шийддэг байсныг Н.Номтойбаяр гишүүн онцоллоо. Энэ асуудлаар хамгийн сүүлд талийгаачтай уулзсан байна. Өмнөх парламентад хамт ажиллаж байсан цагаас л мотоспортын холбоо байгуулж хамтран ажилласан гэлээ. Тиймээс МАН ын бүлгийн хуралд орохын өмнө 15 орчим минут уулзаж ярилцсан байна.

 

Н.Номтойбаяр гишүүн хэлэхдээ намайг уулзах үед биеийн байдал нь тааруу харагдахаас гадна ах нь эмчилгээ хийлгэж байна гэсэн. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан гэлээ.

 Харин МАН ын Бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ширүүн маргаан өрнөж барилцаж авсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тэрээр байдаг л нэг ажил хэргийн багахан маргаан өрнөсөн гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө