Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С.Эрдэнэ: Талийгаач Г.Батхүү миний өрөөнд ороогүйг хариуцлагатай мэдэгдэж байна

  М.Ариунжаргал 2019-05-20 2775

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсны унаж амиа алдсан газар болох ордны нэг давхарт цэцэг өргөн, талийгаачид хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат " АН-ын дэд дарга,бидний журмын нөхөр, үзэл бодол, итгэл үнэмшил нэгт Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар бид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна.Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд элдэв ташаа мэдээлэл гарч буйд харамсч байна. Цагдаагийн газар болон холбогдох хуулийн байгууллагууд энэ хэрэг явдлын үнэн мөнийг маш шуурхай олж олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэж ажиллаасай гэж хүсч байна" гэсэн юм.

Radnaashir Bazargur-н зураг.

Мөн энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ: " Талийгаач тухайн өдөр манай өрөөгөөр ороогүй. Би Баасан гаригийн үдээс хойш өрөөндөө байгаагүй. Үдээс хойш манай зөвлөлийн хуралдаа болж, үдээс өмнө АН-ын Үзэл баримтлалыг танилцуулах аяны нээлтийн арга хэмжээ болсон. Талийгаач манай өрөөнд ороогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна" гэлээ.

 
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө