Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Сумъяабазар: Уул уурхайн салбарт нэгдсэн бодлого хэрэгтэй...

  М.Ариунжаргал 2019-05-18 603

   Өнөөдөр уул уурхайн салбар нэгдсэн зохион байгуулалттай гэж хэлэхэд тун хэцүүг салбарын сайд нь онцолж байна. Хэдий бодлогын яам байгаа ч эрх зүйн нэг зохицуулалт байхгүй учраас алдаа мадаг олон гардгийг хэллээ. Тухайлбал яам, засгийн газар, их хурлаас шийдвэр гарлаа гэхэд орон нутаг дээр очоод өөрчлөгдөх тохиолдол байдаг байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй холбоотой зарим шийдвэрийг орон нутаг бие даан гаргадаг учраас ийм асуудал үүсдгийг онцоллоо. Үүнийг дагаад хариуцлагагүй уул уурхай бий болсоор байгааг хэллээ. Тийм учраас салбарын яам эрх зүйн нэгдсэн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

  Одоо уул уурхайн яам асгат болон салхитын мөнгөний ордыг ашиглахаар бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна. Нэг бодлогоор хөдөлж чадвал олон жил ярьж байгаа баялагийн сан бий болж  томоохон мега төслүүдээ эхлүүлэх боломж бүрднэ гэдгийг хэллээ. Ингэхдээ баялагийн сангийн оролт нь уул уурхай, гаралт нь хөгжлийн банк байхаар засгийн газрын түвшинд ярилцжээ. Мөн одоогийн эрдэнэс монгол компанийг баялагийн сан хэлбэрээр хөгжүүлж уул уурхайн ашиг орлогоо төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    Дэлхийн банк монгол улсын баялагийг мөнгөн дүнд шилжүүлбэл 3.1 их наяд америк доллар гэж дүгнэсэн байдаг. Энэ их мөнгийг ард иргэддээ тэгш хувааж, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд нэгдсэн бодлого үгүйлэгдсээр байгааг салбарын сайд хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө