Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тусгай зөвшөөрлийг 10 хоногт, энгийн зөвшөөрлийг тав хоногт шийддэг болно

  М.Ариунжаргал 2019-05-17 823

Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа. Үүн дээр нэмээд Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд 400 гаруй тусгай зөвшөөрөл олгодог байна. Ийнхүү дур мэдэн зөвшөөрөл бий болгож, олгох болон хугацааг сунгахдаа нарийн тодорхой зохицуулалтгүйгээс удааж, авлига нэхдэг тогтолцоо бий босон. Үүнээс үүдээд төрөөс төрсөн тэрбумтнууд олширч байгаа тулхуулиар зохицуулах шаардлагатайг хэлж байна .
Хууль батлагдсанаар дур зоргоороо олгодог 1300 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин цөөрөх юм. Тусгай зөвшөөрлийн хугацаа 3-5 жил байх ба ямар нэг зөрчил гаргаагүй бол дахин 3-5 жил хугацааг нь сунгагддаг байхаар  байхаар зохицуулжээ. Түүнчлэн богино хугацаатай зөвшөөрөл олгож, ойр ойрхон сунгах нэрээр авлига авдаг, зөвшөөрлийг нь өгөхгүй гацааж хөлс нэхдэг асуудлыг уг хуулиар эцэслэнэ гэлээ. 

Өнөөдрийн байдлаар энгийн зөвшөөрлийг 6 сараас нэг жилийн хугацаатай олгож байгаа юм. Хугацаа богино тул зөвшөөрөл хүсэгч жил бүр сунгуулах шаардлага үүсдэг байна. Тиймээс тусгай зөвшөөрөл дагасан хүнд суртлыг багасгах үүднээс энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа 5 жилийн хугацаатайгаар олгохоор төлөвлөжээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө