Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол Улсын 27 Дахь Ерөнхий Сайд Авлигатай Тэмцэх Газарт хандлаа

  Г.Бадамлянхуа 2019-05-16 716

Монгол Улсын 27 Дахь Ерөнхий Сайд Авлигатай Тэмцэх Газарт хандлаа.

Тэрээр Капитал банканд байршиж байсан 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Энэ асуудлыг анхаарч, үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөхийг АТГ-аас хүсчээ. Гомдол гаргах хэд хэдэн шалтгаан бий гэсэн юм. УИХ-ын зарим гишүүн тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулах нь эрсдэлтэй гэж 2,3 жил ярьсаар ирсэн. Гэтэл үүнийг анхааралдаа авч, ажил хэрэг болгоогүй гэдгийг тэрбээр онцолсон юм. Мөн энэ асуудлыг улстөрчид анхаарахгүй байсаар сонгууль дөхүүлж сөхнө.  Үүнээс өмнө шийдэх хэрэгтэй, чухал асуудал хэмээсэн юм. Капитал банкны асуудалд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С. Эрдэнийг шалгахыг хүсч, үнэн мөнийг тогтоохыг АТГ-аас хүсч, гомдол гаргасан гэлээ.

Тэрбээр хэлэхдээ 240 тэрбум гэдэг бол их мөнгө. Арилжааны банканд байршуулах бол боломжтой банканд байршуулах ёстой байсан. Гэтэл хэзээ мөдгүй дампуурах банканд тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг байршуулж, иргэдийн мөнгийг салхинд хийсгэлээ.  Энэ бол зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэсэн юм. Тиймээс энэ асуудалд холбогдсон, зохион байгуулсан байж болзошгүй С.Эрдэнийн талаар АТГ-т гомдол гаргаж байгаа хэмээн 27 дахь ерөнхий сайд Н. Алтанхуяг ярьсан юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө