Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ ОХУ-ын улсад Суух Элчин Сайдыг эгүүлэн татахыг дэмжлээ

  А.Болдсайхан 2019-04-25 917

УИХ Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ.

   Төрийн албаны хуулиар улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн аливаа нам эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээн гэсэн заалт бий. Харин оросын холбооны улсад суух элчин сайд Дэлгэрмаа Ардчилсан намын дэд дарга болсон нь төрийн албаны болон үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Харин улсын их хурал дахь ардчилсан намын зөвлөлийн гишүүн Эрдэнэбат Ерөнхийлөгч энэ саналаа  хэт улстөржсөн байдлаар гаргасан гэдгийг хэллээ. Дэлгэрмаа сайдын хугацаа дуусах дөхсөн. Мөн намын дэд даргаар сонгогдсон тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байтал хууль зөрчсөн мэтээр оруулж ирлээ гэдгийг хэллээ.

   Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналаар УИХ зөвшилцөж элчин сайд Б. Дэлгэрмааг эгүүлэн татах нь зөв гэж үзлээ.

Их хурал шийдвэрээ ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр зөвхөн оросын холбооны улсын элчин сайдаас гадна өөр улс оронд суух олон элчин сайдын хугацаа дуусаж дараагийн томилгоо хүлээгдэж байгааг гишүүд хэллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө