Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Мөнхсайхан: Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж ой хээрийн түймэр их гарч байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-04-19 907

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгийн 26 суманд 34 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1,1 мянга га ой, 211,8 мянган га хээрийн талбай түймэрт өртөж шатжээ. Харин нийслэл хотод гурван түймэр гарсан. Гол шалтгаан нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

Хуурайшилт ихтэй, мөн иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэж ой, хээрийн түймэр гарч байгаа учраас  4-р сарын 15-ны өдрөөс 6-р сарын 15-ны өдрийг хүртэл ногоон бүсэд аялахыг хориглосон шийдвэрийг хотын дарга гаргасан.

Мөн амралтын өдрүүдэд зарим нутгаар хүчтэй салхи салхилж шороон шуурга шуурна. Салхины хурд зарим тохиолдолд 24 м/с хүрнэ. Тиймээс иргэд орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй юм.

Хуурайшилт ихтэй байгаа учир иргэд ой хээрийн бүсэд зорчин явахдаа цогтой, үнс нурмаа битүү саванд байлгах, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэт унтрааж байхыг анхаарууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө