Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдлаа

  Ш.Бат-Эрдэнэ 2019-03-23 834

Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар боллоо. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулах юм.

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль 3 дугаар сарын 23-ны өдөр 07.00-22.00 цаг хүртэл явагдана. Сонгуульд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөж байгаа юм. 

Дээр хоёр тойрогт нийт 5 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд санал авах байрны хаяг байршлыг www.bzd.songuuli.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм. 

Сонгуулийн дүн маргааш гарах юм. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө