Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ж.Батзандан: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл С.Зориг агсны хэргээр ял авсан гурван хүний асуудлаар зөвлөлдөнө

  М.Ариунжаргал 2019-03-22 1431

С.Зориг агсны амийг хөнөөсөн гэж зохиомол хэрэг үүрүүлсэн хэмээн ял авсан иргэдийн гэр бүлээс хууль зүйн сайд өчигдөр уучлал хүссэн. Тэгвэл өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааны үеэр Т.Чимгээ Ч.Содномдаржаа нарыг дарамталж байсан бичлэгүүдийг сэргээсэн хэмээн УИХ ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Энэ асуудлаар Засгийн газар ээлжит бусаар яг одоо хуралдаж байгаа бол үдээс хойш үндэсний аюулгүй байдлын зөвлөл ял авсан гурван хүний асуудлаар зөвлөлдөнө гэлээ. Т.Чимгээг саатуулагдан шалгагдаж байх үед нь эрэгтэй хоригдлууд оруулан дарамталж, ээжийнх нь хашаанд нас барсан хүний цогцос хаян сүрдүүлж, олон өдөр хоолгүй хатуу сандал дээр суугаагаар нь хонуулах зэрэг 1937 онд хэрэглэж байсан эрүүдэн шүүх ажиллагааны бүхий л аргыг хэрэглэсэн хэмээн Ж.Батзандан гишүүн хэллээ.

 Тиймээс хуулийн байгууллагын удирдлагуудыг даруй солих хэрэгтэйг онцлоод ирэх сарын 11 нд хуулийн байгууллагын гадна суулт хийнэ гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө