Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой эмнэлгийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-02-19 859

Хан-уул дүүргийн нутагт дэвсгэрт 9 жилийн өмнө 300 ортой төрөх эмнэлэг байгуулахаар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл энэ эмнэлгийн барилгын ажил дуусаагүй байгаа. Гол шалтгаан нь голдуу төсөв хүрэлцээгүйгээс царцаагдсан байдаг юм. Тэгвэл засгийн газар эмнэлгийн барилгын ажлыг шуурхай дуусгахаар ажиллаж байна. Ирэх 11-р сар гэхэд үйл ажиллагаа нь эхэлж бяцхан иргэдээ хүлээн авахаар төлөвлөжээ. Өнөөдөр барилгын ажлын явцтай эрүүл мэндийн дэд сайд Бямбасүрэн танилцлаа.

Одоогоор эмнэлгийн барилгын бүх блокны дээвэр, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтажны ажил хийгдсэн. Мөн гадна зам талбайг тохижуулсан байна. Харин гадна фасадны ажил 80 хувьтай, лифт угсрах ажил эхэлжээ. 3-р сарын 01-ээс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод засал эхлэх юм.

Дулааны эх үүсвэрт төлөвлөсөн хугацаанд ороогүй. Иймд ажлын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс хоцорч байгаа. Гэхдээ хугацаанд нь ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө