Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Төрийн байгууллагуудын цахим систем халдлагад өртсөн эсэхийг тодруулна

  Б.Уянга 2019-02-18 405

Монгол улс цахим шилжилтэд бэлэн үү? Учир нь цахим мэдээллийн Хур системийг ашиглаж байгаа төрийн байгууллагуудын мэдээллийг хакердсан гэх мэдээлэл гадны хэд хэдэн цахим хуудсаар мэдээлэгджээ. Үүнтэй холбогдуулан Хур системд хурууны хээн бүртгэлтэй иргэдийн мэдээлэл алдагдаж болзошгүй учраас Цахим бодлогын түр хорооноос энэ асуудлыг яаралтай шалгаж Үндэсний дата мэдээллийн төв цахим хандлагад өртсөн эсэх болон мэдээлэл алдагдсан эсэхийг тодруулахыг хүслээ.

Тэгвэл энэ талаар мэдээлэл алдагдвал Монгол улсын иргэдийн дийлэнх иргэд цахим гэмт хэргийн хохирогч болох магадлалтай.

Мөн Монгол улс төрийн мэдээллийн нэгдсэн сангийн тухай хуультай болох саналыг Цахим бодлогын түр хорооноос гаргалаа. Тиймээс УИХ-ын даргад мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах үүднээс тогтоол гаргаж ажлын хэсэг гаргуулах хүсэлт илгээнэ гэж мэдэгдлээ.

Төрөөс цахим шилжилт хийхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзэж байна.  Үндэсний дата төвд 230 сая долларын буцалтгүй тусламж үзүүлж программ хангамжаа сайжруулах чиглэл өгснийг ч шалгахыг хүслээ.

Өмнө нь ТЕГ-аас Үндэсний дата төвийн орлогч даргыгтомилдог байсан бол одоо орлогч даргагүй болсноор Тагнуулын ерөнхий газраас хяналтгүй болсон гэж Цахим бодлогын түр хороо үзэж байна. Төрийн мэдээллийг сайтар хамгаалахаас илүүтэй иргэдийн цахим мэдээллийг нууцлах ёстой учраас УИХ-аас тогтоол гаргаж, ажлын хэсэг байгуулах талаар хүсэлт хүргүүлнэ гэлээ.  Мөн Монгол улсын төрийн мэдээллийн нэгдсэн сангийн тухай хуультай болох ёстой гэж үзлээ.

Uyanga Batbayar-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө