Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүдийн саналаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нөхцөл бүрдсэн

  М.Ариунжаргал 2019-02-16 841

УИХ ын нэг удаагийн чуулган ажлын 50 иас доошгүй өдөр хуралдаж байхаар үндсэн хуульд заасан байдаг. Өнгөрсөн намрын чуулганаар УИХ ын даргын суудалтай холбоотой хоёр сар орчим хугацаанд чуулган хуралдаж чадаагүй ч байнгын хороодын хуралдааны тоог оруулан тооцвол чуулган завсарлах нөхцөл бүрдсэн гэж үзэн хаасан юм. Гэвч намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах ёстой хуулийн төслүүдийн гуравны нэгийг хойшлуулсан байна. Тиймээс УИХ ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нь зүйтэй гэх байр суурийг гишүүд илэрхийлж байгаа юм. Өчигдөр нэр бүхий гишүүд ч УИХ ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор товлон хуралдуулж хэлэлцэх шаардлагатай олон асуудлаа хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм.

УИХ ын ээлжит бус чуулганыг ирэх 3-р сарын 15 нд зарлахаар бэлтгэж байгааг зарим эх сурвалжууд хэлж байгаа. Гэхдээ албан ёсны тов одоогоор гараагүй байгаа ч улсын их хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах бэлтгэл ажлыг хийж байгааг гишүүд хэлж байна. Намрын чуулганаар хэлэлцэж чадаагүй гол хуулийн төслүүдээс дурдхад өнгөрсөн жил өргөн баригдсан татварын хуулийг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй юм байна. Мөн тендерийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолж байна. Учир нь улирлын чанартай бүтээн байгуулалт явагддаг манай улсын тухайд хуулиар зохицуулах асуудал их байгааг хэллээ. Тиймээс хаврын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө энэ хуулийг батлах нь зүйтэйг УИХ ын гишүүн Я. Содбаатар онцолж байна. Мөн эрдэнэт үйлдвэрийн 49 хувиас эхлээд эцэслэн шийдэх олон асуудал байгаа тул ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө