Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

3-р сараас эхлэн гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар зогсооно

  Г.Бадамлянхуа 2019-01-22 515

Засгийн газраас өнгөрсөн онд нийлэг уутны хэрэглээг хязгаарлах 189-р тогтоолыг өнгөрсөн онд баталсан. Эхний удаад 0.035 мм-ээс нимгэн уутнуудыг хэрэглээнээс бүр мөсөн “халах” юм. 0.035 мм-ээс нимгэн уутны төрөлд бидний нэрлэж заншсанаар 20, 50, 100 төгрөгийн үнэтэй буюу –“хальсан” уут хамаарах юм. Эдгээрийг хэрэглэхийг хориглосон засгийн газрын шийдвэр 1 сар гаруй хугацааны дараа хэрэгжих гэж байна. Жилийн өмнө батлагдсан 189-р тогтоол хэрэгжихэд бэлэн эсэхэд хяналт тавьж, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Өргөдлийн байнгын хороо болон холбогдох албаны төлөөллүүд даавуун болон цаасан уут, цаасан хайрцаг сав бэлтгэдэг дотоодын зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд ХУД-т үйл ажиллагаа явуулдаг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв, мөн “Эко Пак Монгол” цаасан тор, цаасан хайрцагны үйлдвэр, ОБ пластик гялгар уут, торны үйлдвэрүүдээр орж, бэлтгэл ажилтай танилцсан юм. Иргэд хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүдээс захиалга хараахан ирээгүй, гэхдээ засгийн газрыг шийдвэрийг дагаж цаасан уут, сав үйлдвэрлэхэд тоног төхөөрөмжөө шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаагаа учирлалаа.

Мөн ажлын хэсэг зарим гялгар уут, торны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нийлэг уутны хэрэглээг хязгаарласан засгийн газрын шийдвэр дагуу зарим үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ төрлийг өөрчлөх, иргэд хэрэглэгч, захиалагчдын хүсэл сонирхол нийцүүлж үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ ярьж байсан юм.

 Эхний удаад 0,035мм-ээс нимгэн гялгар уутыг хэрэглээнээс хална. Харин нэг удаагийн кофе, талх, нарийн боовны уутыг эхний ээлжид хориглохгүй үе шаттайгаар гялгар уутнаас татгалзахыг холбогдох албаныхан тайлбарлаж байгаа юм.

Гялгар уутны хэрэглээг халж, эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй уут сав баглаа боодол хэрэглэхэд хүн бүхний оролцоо чухал гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө