Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ ХОЁР САЙДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ

  М.Ариунжаргал 2018-12-10 856

Шинэ долоо хоногийн эхэнд УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хувиартай. Энэ дагуу УИХ дахь МАН ын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бол АН ын бүлэг УИХ ын гишүүн Болдын  асуудлаар хуралдана гэх мэдээлэл байсан юм. Учир нь УИХ- ын гишүүн Л. Болд бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөнтэй холбоотойгоор УИХ дахь АН бүлэггүй болох асуудал яригдаж байгаа.

Ардчилсан намын бүлэг үдээс хойш хуралдсан ч мэдээлэл өгсөнгүй. Харин МАН- ын бүлгийн хурлаар засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.

 Үүнээс гадна МАН ын бүлэг ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Манай улс алт олборлогчдод ердөө 2,5 хувийн татвар ногдуулдаг болоод удаж байгаа. Харин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ирэх оны эхний өдөр дуусгавар болох алтны нөөц ашигласны татварыг 2,5 хувь байх хүчинтэй хугацааг 2024 он хүртэл сунгахаар тусгасан байсан юм. Үүнийг бүлгийн хурлаар гишүүдийн олонх нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ

Алт олборлогчдод ноогдуулах татварын хэмжээг 2,5 хувиар нь хугацааг сунгахаар тусгасан ашигт малтмалын тухай хуулийг бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн ч УИХ ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин оруулна. Ингэхдээ хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хэлэлцэх эсэхийг бүлэг дэмжээгүй гэдэг томьёоллоор оруулах юм. МАН ын бүлгийн өнөөдрийн  хурал 52 хувийн ирцтэйгээр эхэлж асуудал хэлэлцэх үед бүлгийн хурлын ирц 64 хувьтай байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө