Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.ТОГТОХСҮРЭН: ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХ  ҮНДЭСЛЭЛҮҮД ХҮЛЭЭН АВАХАД ТААРУУХАН ХАРАГДАЖ БАЙНА

  М.Ариунжаргал 2018-11-20 1080

УИХ дахь МАН ын бүлгийн экс дарга Д.Хаянхарваа тэргүүтэй 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг өргөн барьсан. Ингэхдээ  олон нийтийн анхаарлыг татаж буй ЖДҮХС аас зээл авсан сайд нарт хариуцлага тооцох асуудлыг тусгажээ. Үүнээс гадна ерөнхий сайд У.Хүрэлсүх  УИХ -ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд ардын нам тун удахгүй асуудлаа ярина. Үнэхээр ард түмний итгэл сэтгэлийг дааж чадахгүй бол УИХ Засгийн газар ажиллах эсэх тухай ярина гэж хэлсэн нь засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүдийн бухимдлыг төрүүлжээ.

 Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүний дунд ЖДҮХС аас зээл авсан асуудалд нэр холбогдсон хэд хэдэн гишүүн байгаа юм. Тухайлбал УИХ -ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын төрсөн дүү ЖДҮХС аас 800 сая төгрөгийн зээл авсан бол ,УИХ- ын гишүүн Н. Оюундарийн хүү мөн 800 сая төгрөгийн зээл авсан байсан юм. Мөн УИХ- ын гишүүн  Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар тус сангаас 700 саяын зээл авсан нь олон нийтэд ил болсон. Энэ мэтчилэн ЖДҮХС аас зээл авсан гишүүд нь өөрсдөө ёс зүй яриагүй байж засгийн газрыг огцруулах асуудал ярьж байгаа нь зохимжгүй гэдгийг УИХ ын зарим гишүүд хэлж байна.

Засгийн газрыг огцруулах асуудлыг хажуугаар УИХ  тарах уу гэдэг асуудлыг нэр бүхий гишүүд хөндөж эхэлсэн.  УИХ- ын гишүүн Ж.Мөнхбат УИХ- ыг тараах бичигт гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Эдгээр асуудлуудаар УИХ дахь ардчилсан намын гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

  УИХ ын дэгийн тухай хуульд зааснаар засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж УИХ -ын чуулганаар оруулах ёстой. Үндсэндээ бол засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хуулийн дагуу 14 хоногийн дотор шийдэх зохицуулалттай юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө