Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.ТОГТОХСҮРЭН: МАН -ЫН БҮЛЭГ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРУУЛАХ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ

  М.Ариунжаргал 2018-11-19 595

  Улсын их хурлын гишүүн Д. Хаянхярваа засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бол гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр улсын их хурлыг тараахаар гишүүдийн дэмжлэг хүсч байгаагаа илэрхийллээ. Харин бүлэг энэ асуудлыг өнөөдрийнхөө хурлаар ярилцаагүй байна. Эдийн засаг дөнгөж сэргэж байгаа амаргүй цаг үед засаг төрийг унагаах нь хэнд ч ашиггүй. Хэрвээ улсын их хурал, засгийн газар огцорвол эмх замбараагүй байдал бий болохоос эхлээд олон сөрөг үр дагавартай. Тийм учраас дийлэнх гишүүд засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байгааг бүлгийн дарга Д. Тогтохсүрэн хэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэлэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл сошиал орчинд бичиж байгаа шиг засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж бүрдсэн зүйл байхгүй гэлээ

  Бүлгийн хувьд улс төрийн нөхцөл байдлыг сайтар дүгнэж, үл ойлголцол болон хариуцлагагүй байдалд дүн шинжилгээ хийнэ гэдгийг мөн хэллээ. Удахгүй энэ асуудлаар бүлэг дээр нухацтай ярилцахаар төлөвлөж байгааг ч Тогтохсүрэн дарга онцоллоо. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар засгийн газраас өргөн барьсан захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт дээр байр сууриа нэгтгэсэн байна. Улсын их хурлын гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлсэн ажлыг захиргааны шүүх хянахгүй. Харин засгийн газрын сайд, яам, агентлаг, орон нутгийн удирдлагуудтай холбоотой асуудлыг захиргааны шүүх өмнөх хянадаг журмынхаа дагуу хянах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө