Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАН БАГА ХУРЛААРАА ГИШҮҮДИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

  М.Ариунжаргал 2018-11-08 394

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор гишүүдийн ёс зүй, хариуцлага хаана байна гэдэг асуулт нийгэмд хөвөрч эхлээд байгаа. Зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл ч биш бусад тусгай сангууд, өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд гарсан том дүнтэй зээлүүдийн асуудлыг дахин шалгахыг олон нийт шаардаж эхэлсэн гэж хэлж болно. Тэгвэл энэ асуудлаар Монгол ардын нам удахгүй бага хурлаа зарлана гэж намын дарга У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн. Намын бага хурал жилдээ хоёр удаа болох ёстой. Энэ цаг хугацаа ч ирсэн гэдгийг намын гишүүд хэлж байна. Эрх баригч  намын хувьд бага хурлаараа гишүүдийн хариуцлага, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн асуудлаар нухацтай ярина гэдгээ намын дарга У.Хүрэлсүх онцлоод байгаа юм. 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүдийн нэр тодорхой болж олон нийтийн зүгээс ч ширүүхэн шүүмжлэл өрнөж байгаа. Асуудалд хариуцлага хүлээж хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлвэрийн сайд Батзориг үүрэгт ажлаасаа огцроод байгаа юм. Гэхдээ нэг хүн огцроод бүх зүйл сайхан болно гэж байхгүй. Тусгай сангийн үйл ажиллагаа, өмнөх өр зээлийн асуудлыг бүгдийг нь гаргаж ирэх цаг болсныг гишүүд ч онцолж байгаа юм. Энэ цаг үед монгол ардын нам эрх барьж байгаа гэдэг утгаараа энэ бүх зээлтэй холбоотой хэргийг ил болгох боломж шүү гэж хэлэх гишүүд ч олон байна.

Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга Хүрэлсүх намынхаа бага хурлыг удахгүй зарлана гэдгээ мэдэгдсэн. Тэрээр хариуцлага ёс зүйн асуудлыг хатуухан ярина гэдгээ анхааруулаад байгаа юм. Мөн нийгэмд шударга ёс тогтооход гишүүд болон ард түмнээсээ дэмжлэг хүснэ гэдгээ онцолсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө