Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ч.ГАНЗОРИГИЙГ "ЖАСТ" ГРУППИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

  Г.Бадамлянхуа 2018-09-25 1419

Өнгөрсөн шөнө "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байна. Түүнийг Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан их хэмжээний зээл авсан Жаст группийн хэрэгтэй холбоотойгоор баривчилжээ. Жаст группын хувьд Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж  Өмнөд Африкийн Стандарт банкнаас 100 сая долларын зээл авсан нь тогтоогоод байгаа юм. Энэ талаар авлигатай тэмцэх газар өнөөдөр мэдээлэл хийлээ. АТГ хийсэн мэдээлэлдээ “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татсан байсан. Үүнтэй холбоотойгоор Ч.Ганзоригийг саатуулан шалгаж байна.

Прокуророос Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьсан. Одоо шүүхээр шийдүүлэх үйл ажиллагаа явагдана.

Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал, Амарбат, Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна" гэсэн юм. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө