Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Х.СУГАР: ТУЗ-ИЙН ЗАРИМ ШИЙДВЭРҮҮД ОРОН НУТГИЙН "ТАВАНТОЛГОЙГ" АЛДАГДАЛД ОРУУЛСАН

  Ч.Доржбат 2018-09-24 1130

Өнөөдөр Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн өмчлөгч ИТХ-ын парга Х.Сугар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг тэрбумаар зогсохгүй их наядаас их төгрөгөөр бууруулж, цөөхөн хэдэн хүн хуйвалдан завшсан гэж мэдэгдлээ. Эдгээр хууль бус үйлдлүүд нь төрийн байгууллагуудын хийсэн шалгалтаар илэрсэн гэлээ. 

“Өмнөговь аймгийн нутагт байрладаг “Тавантолгой” нүүрсний орд газрыг гурван компани эзэмшдэг. Нүүрсний нөөцийн 90 гаруй хувийг “Эрдэнэс тавантолгой” ХХК эзэмшдэг. Хоёрт жижиг таван толгой гэж яригддаг Өмнөговь аймгийн нийт ард иргэдийн буюу 51 хувийн хувьцааг орон нутаг буюу хувь хүмүүс, аж ахуйн  нэгжүүд эзэмшдэг. 

“Тавантолгой” компанийн ТУЗ-д 2009-2016 онуудад ажилласан хүмүүс бүлэглэн орон нутгийн төрийн өмчит "Тавантолгой" хувьцаат компанийн ашиг орлогыг зориуд бууруулуулж “Тавантолгой транс” хувьцаат компани болон бусад цөөн компани, хүмүүс их хэмжээний мөнгө завшсан арга, хэлбэр үйлдлүүд нь төрийн байгууллагуудын шалгалтаар илэрсэн. "Тавантолгой" хувьцаат компанийн орлогыг ТУЗ-ийн гишүүд хуйвалдаж, бууруулж маш цөөн хүмүүс эндээс мөнгө завшдаг 16 аргыг танилцуулна. Тухайлбал “2009 оны нэгдүгээр сард Тавантолгойн ТУЗ-д тавантолгойн 49 хувьд 20 шахуу хувийг эзэмшдэг “Ажнай” гэж нэршсэн Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг аймгийн Засаг даргын эдийн засгийн орон тооны бус гэж томилоод төрийн төлөөллийн таван хүнд түүнийг оруулж томилуулсан байна. Тэр хүн хурлаас гарах шийдвэрийн 51 хувьд нь нөлөөлөхүйц, шийдвэр гаргах түвшинд 70 орчим хувийн эрхтэй хүн. Энэ хүнийг ингэж оролцох нөхцөл бололцоог тухайн үеийн аймгийн удирдлагууд олгосон” гэлээ.

Тэрбээр "Таван толгой" компанийн ТУЗ-ийн гишүүд 2 их наяд төгрөгөөр орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-ийг хохироосон байж болзошгүй гэдгийг хэлэв. Мөн "Тавантолгой" ХК-аас хулгайн байдлаар 390 мянган тонн нүүрс гаргасан байж болзошгүй талаар мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө