Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БИЕИЙН ЖИНГЭЭ ХЭТ АЛДСАНААР АНОРЕКСИЯ ТУСЧ БОЛЗОШГҮЙ

  Б.Оюун 2018-09-21 8865

Олны нүдэнд сайхан харагдах гэсээр хэт тураалд орох нь үнэндээ гоо сайхан мөн үү?

Дээдсийн ахайтан гэгддэг Николь Ричи төгс гоо сайхны хойноос хэт хөөцөлдсөнөөс хэт тураал буюу анорексиятай болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Холливудын жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч бүсгүй 65 кг жинтэй байснаа өөрийгөө турах ёстой гэж шийдэн 38 кг хүртэл турж байжээ. Гэвч түүнд энэ биеийн жин нь огтхон ч тохироогүйгээр үл барам бараг л дайны үеийн эцэнхий туранхай хүн шиг л болж хувирсан байна. Сүүлд Николь Ричи өөрийгөө хэт тураалтай болсноо хүлээн зөвшөөрч, энэ байдалтайгаа тэмцэн эргээд хэвийн жиндээ орохоор хичээсний дүнд эргээд хэвийн байдалдаа оржээ.

Жүжигчин Анжелина Жоли мөн сүүлийн жилүүдэд жингээ хаясаар хэт тураалд орсон байна. Тэрээр ээжийгээ нас барсны дараа сэтгэл санаагаар ихэд унаж, улмаар хоол унднаас бараг татгалзаад байжээ. Сүүлд сэтгэл санаа нь тогтвортой болсны дараа ч Жоли үргэлжлүүлэн турсаар байсан юм. 169 см өндөр Анжелина Жоли ердөө 40 кг жинтэй болж урьдын гоо сайхан байдлаа алдаж байжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө