Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 350 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

  Д.Отгонсүрэн 2018-09-21 444

Монгол Улсын Ерөнхий сайдын  Вашингтон хотноо хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр /2018.09.20/  Мянганы сорилын сангаас олгож буй хоёр дахь удаагийн компакт гэрээг албан ёсоор баталгаажуулав. Тус улсын  Төрийн департаментын ордонд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

 Энэ буцалтгүй тусламжийг монгол төгрөгөөр тооцвол 875 тэрбум төгрөг болж байгаа юм. Мянганы сорилын сангаас олгох уг хөрөнгөөр Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулах юм.

Үүнээс өмнө тус сангаар дамжуулан америкчууд 285 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгосон бөгөөд таван жилийн хугацаатай үргэлжилсэн уг гэрээ 2014 онд дуусгавар болсон билээ.  Хоёр дахь удаагаа компакт гэрээнд хамруулах шийдвэрийг Мянганы сорилын сангаас  мөн 2014 онд гаргасан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд тодорхой судалгаа тооцоонууд хийгдсэн байдаг. Уг тооцоо судалгаа, төсөл дээр үндэслэж, буцалтгүй тусламжийн мөнгөө юунд зарцуулахыг АНУ-ын талаас шийджээ.  АНУ-ын зүгээс буцалтгүй тусламжийн мөнгийг 33 оронд өгснөөс хоёр дахь компакт гэрээг зургаа, долоохон оронд өгсөн байдаг юм байна. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө