Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

  М.Ариунжаргал 2018-09-17 777

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр монгол улсыг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд олон ажил хийснийг эргэн дурсаж түүний хөшөөнд цэцэг өргөлөө.

Маршал Юмжаагийн Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд болон мэндэлж байжээ. 

Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.   Цаашид ч түүний хийж бүтээж, босгосон бүхнийг энэ өдөр эргэн санаж хүндэтгэн дурсан болно хэмээн онцолсон юм.

Маршал Ю.Цэдэнбалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна ирэх жилүүдэд түүний эдлэж хэрэглэж ирсэн эд юмсаас эхлээд, түүний амьдралын түүхийг өгүүлэх гэр музейг байгуулахаар зорин ажиллаж байгааг хэллээ.

Юмжаагийн Цэдэнбал Монголын ард түмний сэтгэл зүрх оюун санаанд үүрд гэгээнээр дурсагдаж, улам бүр хүндэтгэх учиртай хэмээн өнөөдөр цугласан хүмүүс онцолж байсан юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө