Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХҮНСНИЙ НОГОО ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАЛДААЛЖ БАЙСАН ИРГЭД НЭГДСЭН ТАЛБАЙТАЙ БОЛЖЭЭ

  TV5 News 2018-09-12 1270

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх замбараагүй худалдаа хийж буй талаар иргэд, оршин суугчдаас байнгын гомдол ирж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэг зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдийг худалдааны нэгдсэн талбайтай болгоод багагүй хугацаа өнгөрч байна.


Тодруулбал тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын харьяа талбайд 3 дугаар хорооны 35, 36 дугаар байруудын ойролцоо хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэдийг бүртгэлд оруулж нийт бөөний 29, жижиглэнгийн 36 иргэн өнөөдрийн байдлаар хамрагдаад байгаа юм байна. Худалдаачид зөвхөн монгол орны хөрсөнд тариалсан төмс, лууван, байцаа, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна нарийн ногоог ч боловсруулж худалдаалж байна.


Худалдаачид нэгдсэн талбайд, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл худалдаа хийх аж.

Баянгол Дүүрэг-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө