Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч. ХҮРЭЛБААТАР:  ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН ЦАЛИНГ 2019 ОНД ДАХИН НЭМЭХЭЭР ОУВС-ТАЙ ТОХИРСОН

  М.Ариунжаргал 2018-09-12 18339

 У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар ажлаа авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 5 их наяд 698 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 4 их наяд 745 тэрбум төгрөг төлсөн бол зөвхөн хүүнд нь 936 тэрбум төгрөгийг төлсөн байна. Харин энэ он дуустал дахин 875 тэрбум төгрөгийн зээл төлөх бол зөвхөн  хүүнд нь  511 тэрбум төгрөг төлнө гэнэ. Тиймээс засгийн газар дахин өндөр хүүтэй зээл авахгүйгээр бүхий л нөөц боломжоо ашиглан өр барагдуулахаас гадна төрийн албан хаагч нарын цалинг нэмэх шийдвэр гарган ажиллаж байгааг сангийн сайд мэдэгдлээ.

 

Үүнээс гадна 2019 онд төрийн албан хаагч нарын цалинг дахин нэмэхээр ОУВС тай тохирсон гэлээ.

  Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж төрийн албан хаагч нарын цалинг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг засгийн газар гаргаад байгаа.  Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь 8 хувь, шаардлагатай гэсэн мэргэжлүүдэд шатлал тогтоон арай өндөр хувиар нэмж байгаа. Харин цэцэрлэгийн болон бага ангийн багш мөн тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 12,3 хувиар нэмсэн. Эдгээр нэмэгдлүүд өнөөдрөөс эхлэн ажилчдын гар дээр очиж байгааг  салбарын сайд хэллээ.

  Ажил хаялттай холбоотойгоор сургуульдаа явж чадахгүй байгаа хүүхдүүд пс тоглоомын газраас үйлчлүүлэх амралт зугаалгад явах зэрэг нь нэмэгдсэн талаар хүүхдийн эрхийн байгууллагууд өчигдөр мэддэгсэн. Тиймээс Багш нарын тухайд заавал ажил хаялт зохион байгуулж хүүхдийн эрх ашгийг хохироох биш ширээний ард сууж зөвшилцөлд хүрэх нь хамгийн зөв гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байна.

  Ажил хаялтад оролцсон багш сургуулийн захирлуудад хариуцлага тооцоно гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа . Энэ асуудалд одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгээ салбарын сайд хэлж байна. Гэхдээ цалингаа нэмүүлэх багш нарын шаардлага зөв хэдий ч ажил хаяж хүүхдийг хохироох хэмжээнд хүрч байгаа нь харамсалтай гэдгийг онцолж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө