Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 4-Р ХУРАЛДААН ИРЭХ САРЫН 14-НД БОЛНО

  TV5 News 2018-08-29 438

БЭЛТГЭСЭН: Ш. БАТ-ЭРДЭНЭ

 Хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үүднээс Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудыг Яармагруу нүүлгэхээр болсон. Ажил энэ оноос эхэлсэн. Харин шаардагдах хөрөнгийг 2017 оны төсвөөс давсан орлогоор хийж хэрэгжүүлэхээр болжээ.

  НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар ээлжит бус 4-р хуралдааныг хуралдуулах асуудлыг хэлэлцсэн. Тэргүүлэгчдийн олонхийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг ирэх сарын 14-нд хуралдуулахаар боллоо. Энэ хуралдаанаар 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу 2017 оны төсвөөс давсан орлогыг хэрхэн зарцуулах болон Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Мөн өнөөдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө