Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ДАХИН ӨӨРЧЛӨХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ОРУУЛНА

  TV5 News 2018-08-29 448

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ  

   Өнгөрсөн сарын сүүлээр орсон хүчтэй аадар борооны улмаас Тавантолгой Гашуун Сухайт чиглэлийн авто замын дөрвөн хэсэгт үерийн ус орж эвдрэл үүсэн нүүрс тээвэрлэж байгаа автомашинууд явах боломжгүй болсон. Улмаар  хилээр гарахаар нүүрс ачсан 200 автомашин, хилээс буцаж явсан 200 гаруй машин замын хажууд зогсож нүүрс тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоогоод байсан юм. Харин өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн байна. 

 Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаагаас гадна засвар шинэчлэлийн ажлыг шуурхай хийж байгаа хэмээн уул уурхай хүнд үйлдвэрийн сайд мэдээллээ . Харин сүүлийн үед шатахууны үнэ эрс өссөн асуудлыг хэрхэн зохицуулах талаар салбарын сайдаас тодрууллаа. 

  Шатахууны үнийг бууруулахын тулд импортын татварт дахин зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. ОУВС тай зөвшилцөн шатахууны импортын татварыг дахин өөрчлөх асуудлыг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байгаагаа ийнхүү хэллээ.  Харин хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд ургац хураалтын урьдчилсан балансыг гарган засгийн газрын хуралдаанд танилцуулжээ

Image result for засгийн газар

  Энэ онд нийт 513,2 мянган га талбайд тариалалт хийх зорилт дэвшүүлсэн байна. Харин эхний зургаан сарын байдлаар нийт 437,2 мянган га талбайд тариалалт хийж хаврын тариалалт 96,8 хувийн биелэлттэй байна. 2018 оны ургацын урьдчилсан балансыг өмнөх онтой харьцуулахад 1,2-1,8 дахин их үр тариа буудай, төмс хүнсий ногоо малын тэжээл хураан авахаар тогтоогоод байгаа юм байна 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө