Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ЫН ГИШҮҮН Л. ОЮУН-ЭРДЭНЭ ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ МЭДҮҮЛЭГ ӨГЛӨӨ

  TV5 News 2018-08-28 1304

БЭЛТГЭСЭН: Г. БАДАМЛЯНХУА 

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тагнуулын ерөнхий газарт гэрчийн мэдүүлэг өглөө. АТГ-аас “60 тэрбумын бичлэг”-ийг дахин шалгаж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг дуудсан байна.

 Тэрбээр “60 тэрбумын бичлэг эвлүүлэг мөн эсэхийг эцэслэн тогтоох шаардлагатай. Хэрэв эцэслэхгүй бол олон улсын шүүхэд хандана гэлээ. Дуулиантай байгаа томоохон хэргүүдийг олон нийтээс нуухгүйгээр нээлттэй байлгахыг хүссэн юм. Хүмүүс мэдүүлэг өгснийхөө төлөө хохирдог жишээ олон байдаг. Тиймээс намрын чуулган нээгдэнгүүт мэдүүлэг өгсөн гэрч, баримтуудыг олон нийтэд дэлгэсэн  иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллана” хэмээсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн  “60 тэрбум”-ын хэргийг анх илчилсэн гэх иргэн Г.Доржзодовтой уулзсан гэлээ. Иргэн Г.Доржзодовыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг нь тогтоож, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн үзэж байгаа гэв.   Цаашид хуулийн байгууллага зорилготойгоор нэг хэрэг нээдэг, түүнийг хэн нэгэн хүн утас цохиж хаалгадаг байдлыг зогсоох шаардлагатай хэмээж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө