Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО

  TV5 News 2018-08-24 738

БЭЛТГЭСЭН: Т. БАДАМХАНД

   УИХ-ын гишүүн асан Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьснаар хойшлох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Шүүх хуралд Ч.Наранзаяа, Д.Гантулга нар ирсэн байна.

Шүүх хурал долоо хоногийн өмнө болсон ч хохирогч Ч.Наранзаяа мухар олгойн хагалгаанд орсон учраас хурлыг хойшлуулсан юм. 

Өнөөдөр болсон шүүх хуралд шүүгдэгч, хохирогч нар хүрэлцэн ирсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьснаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч ирэх сарын 12-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

  Шүүх хуралд хохирогч наранзаяа ирсэн ч хэвлэлд мэдээлэл өгөөгүй юм. Эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлаа хойшлуулсан түүний биеийн байдал сайн байгааг өмгөөлөгч нь мэдэгдлээ.

  Хэргийг дахин сануулвал 2017 онд Гантулга УИХ-ын гишүүн байхдаа хүчингийн хэрэгт холбогдож, өнгөрсөн хавар гишүүний эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ-ын гишүүн асан Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж байгаа юм. Тус зүйл ангид "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө