Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ВАН И: 2020 ОН ГЭХЭД ХОЁР УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ

  TV5 News 2018-08-23 1150

   БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ

  Монгол улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо. Энэ хүрээнд хоёр улсын засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол улсын гадаад харилцааны яам БНХАУ ын гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо . Цаашид манай улсын эдийн засгийн зээл тусламжаас хамааралтай байдлыг халж тэнцвэртэй тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг нэмэгдүүлэх чиглэлийг барьж ажиллахаар болсон талаар гадаад харилцааны сайд мэдэгдсэн юм

 Хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Монгол улсын ерөнхийлөгч Баттулга болон гадаад харилцааны сайд Цогтбаатар нар БНХАУ д төрийн айлчлал хийхээр болсон байна. Мөн бүс ба санаачлага болон хөгжлийн замд төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх тодорхой ажлын төлөвлөгөөг гаргасан байна. Үүнээс гадна хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ

Цаашид хоёр орны хамтын ажиллагааг худалдааны чиглэлд түлхүү өргөжүүлнэ хэмээн хоёр улсын сайд нар онцолж байлаа. БНХАУ руу экспорт хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарч Монгол улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллана гэлээ. БНХАУ ын гадаад харилцааны сайд мэдээллийнхээ төгсгөлд Монголчууд та бүхнийг Хятадын хурдацтай хөгжих хурдан галт тэргэнд суухийг урьж байна гэсэн юм

                                  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө